СОДНОМДАРЖААгийн ДАВААСҮРЭН

Товч танилцуулга

СОДНОМДАРЖАА ДАВААСҮРЭН

С.Даваасүрэн нь Монгол Улсын Их Сургуульд Бакалавр, Магистр, Англи Улсын Манчестрийн Их Сургуульд Магистр, Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпширийн Их Сургуульд Эдийн засгийн ухааны Докторын (PhD) зэрэг хамгаалсан. Эдийн засгийн хөгжил, эдийн засгийн аюулгүй байдал, тэгш бус байдал, дэлхийн болон бүс нутгийн санхүү, төрийн секторын болонгеоэкономиксийн чиглэлээр онолын болон бодлогын судалгаа хийдэг.

С. Даваасүрэн нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд 1996 оноос багш, ахлах багш, профессор, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд багшлахын сацуу Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Шинжээч, Зөвлөхөөр ажиллаж байсан.Тэрээр 2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой Амьжиргаа”төслийн Ерөнхий Зохицуулагч, 2003-2005 ондМонгол Банкны Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн Захирал, 2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпшир Мужийн Их Сургуульд Багш,2008-2009 онд АНУ-д Дахин Хөрөнгө Оруулалтын Корпорацид Шинжээч, 2013-2016 онд МАН-ын даргын эдийн засгийн бодлогын Зөвлөх,2016-2020 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга,2021-2023 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Ахлах Шинжээчээртус тус ажилласан туршлагатай.

Эдийн засгийн микро, макро онол, хөгжлийн эдийн засгийн сурах бичиг, хамтарсан бүтээл туурвисан, арав гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, мөн Дэлхийн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр Монгол Улсаас анх удаа сонгогдож байсан, Хүртээмжтэй даатгалын Азийн орнуудын байгууллага (MEFIN)-ын даргаар улиран сонгогдон ажиллаж байсан. 2023 оноос Швейцарын олон улсын фронтиэрс сэтгүүлийн эдийн засаг, нийгмийн редакцын зөвлөлд ажиллаж байна.

about-right-img