Яагаад эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд чухав вэ?

Яагаад эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд чухав вэ?

Эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд эр̆чүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдал, тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь өөрөө хөгжлийн суурь асуудал юм.
Хөгжил гэдэг бол эрх чөлөө, хөгжлийг иргэдийн өөрсдийн эдэлж буй бодит эрх, эрх чөлөөг үргэлжлүүлэх үйл явц гэж ойлгож болно.
Иргэд нь төр сайн шийдвэр гаргадаг гэдэгт итгэх, харин төр нь хэлсэндээ хүрч хийх ёстойгоо хийж тэр итгэлийг нь алдахгүй байх ёстой. Ийм тэнцвэр тогтож байж төрдөө итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлдэг. Итгэлцлийн тэнцвэрт нөлөөлдөг хамгийн чухал зүйлсийн нэг бол иргэдийн тэгш боломж, хүйсийн тэгш боломжийн асуудал юм.